
Залуусын дунд хүчээ аваад буй “Нөлөө” хамтлагийн залуус удахгүй Өмнөд Солонгосыг зорих гэж байна. Тэд саяхан “Миний сэтгэлийн өрийг төл” нэртэй шинэ дууныхаа клипийг үзэгчдэд хүргэсэн. “Нөлөө” хамтлагийн клип, дууг Өмнөд Солонгос улсад суугаа Монголчууд сонсох дуртай төдийгүй хамтлагийн залуусыг ирж тоглолтоо хийх санал тавьжээ. Иймд “Нөлөө” хамтлагийнхан БНСУ-ыг энэ сарын сүүлээр зорих гэж байгаа юм. Тэд БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан тоглолтоо хийгээд ирэх гэнэ.
М.Дөл