Алтны үнэ өсч, зэс цайрынх буурчээ | News.MN

Алтны үнэ өсч, зэс цайрынх буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Алтны үнэ өсч, зэс цайрынх буурчээ

Алтны үнэ өсч, зэс цайрынх буурчээ
Экспорт, импортын гол нэрийн түүхий эдийн үнэ ханш, дэлхийн зах зээл дээр ямар байгааг сонирхлоо. Өнөөдрийн байдлаар Лондонгийн метааллын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 6157 ам.доллар байгаа нь өмнөх өдрийнхөөс долоон хувиар буурсан үзүүлэлт юм байна. Тус биржийн мэдээллээр цайрын үнэ ч өчигдрийнхөөс 8,4 хувиар буурч тонн нь 1595 ам.доллар болжээ. Харин алтны үнэ  зургадугаар сарын 4-ний өдрөөс  2,6 хувиар өсч унци нь 1239,4 ам.доллар болсон байна. Bloomberg-ийн бирж дээр нэг баррель газрын тосны үнэ 71,25 ам.доллар болж, өмнөх өдрөөсөө дөрвөн хувиар буурсан байна. Харин нэг  кг ноолуурын үнэ “Эмээлт” зах дээр 44 мянган төгрөг байгаа юм байна.
Д.ЦЭЭНЭ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж