Ц.Мянганбаярыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Ц.Мянганбаярыг шалгаж байна

Анод, Зоос банкны үйл ажиллагаа доголдон, эрүүгийн хэрэгт удирдлагыг нь  шалгаж эхлэхэд найдваргүй зээл их хэмжээгээр авсан бизнесмений нэрсийг “Монголгазар” компанийн захирал Ц.Мянганбаяр тэргүүлж байсан. Тэрбээр Олон овоот урхайнхаа лицензээр удаа дараа зээл авч, хугацаанда зээлээ төлөхгүй байсан нь банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг алдагдуулахад нөлөөлжээ. Анод банкны хэрэгт тухайн үед тус банкийг удирдаж байсан Л.Уламбаяр, Д.Энхтөр, Г.Даваа нарыг шалгаж дуусан бол Зоос банкны хэрэгт“ Зээл хариуцсан захирал асан Н.Сэлэнгийг Ганцхудагт саатуулан шалгаж,  салбарын захирал байсан Ж.Алтанцагийг сэжигтнээр татаад байгаа билээ. Харин эдгээр банкны хэрэгт нэр холбогдоод байсан Ц.Мянганбаярыг одоогоор саатуулаагүй бөгөөд банкны хэргээс тусад нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж