
Авидзаде улсынхаа IRNA агентлагад мэдэгдэхдээ уг шийдвэрийг Гадаад хэргийн сайдтайгаа зөвлөлдөөд гаргалаа гэсэн байв. Энэ нь улсын бодлого гэдгийг харуулж байгаа хэрэг юм. Түүний хэлснээр нэг онгоц нь хүмүүнлэгийн ачаатай, нөгөө нь хүмүүнлэгийн элч нартай явах гэнэ. Үүний өмнө Ираны дээд лидер аятолла Хаменеи өөрийн цэргийн флотоороо хөлөг онгоцнуудыг дагалдуулна гэж байлаа.
Хамгийн сүүлчийн мэдээгээр Ираны “Улаан хавирган сар” нийгэмлэг Газад хийх аянаа хоёр долоо хоногоор хойшлуулжээ. Учир нь Газад очих гэсэн сайн дурынханы тоо асар их байгаа гэнэ. Одоогоор тийшээ очихоор 8000 хүн саналаа өгөөд байгаад ба тэнд дугаарлалт тасрахгүй нэмэгдэж буй ажээ.Ингээд Ираны “Улаан хавирган сар” нийгэмлэг өргөдөл авах хугацаагаа хоёр долоо хоногоор сунгаад байгаа аж.