
Тэд "Shame" нэртэй дуу хамтран дуулсан ба энэхүү дуу нь "In and Out of Consciousness – The Greatest Hits 1990-2010" нэртэй цомогт нь багтах аж. Цомогт нийтдээ 39 дуу багтсан ба түүний 20 жилийн хөгжмийн ертөнц дэх замналыг өгүүлсэн гайхалтай бүтээл болж байгаа аж.
Дуучин энэ тухайгаа “Би бүхэл бүтэн 20 жилийг дуу дуулж, хөгжмийн ертөнцөд өнгөрүүлсэн гэхэд итгэмээргүй. Энэхүү цомог миний амьдралын түүхийг үе үеэр нь танд өгүүлэх болно. Бас энэ цомгийн бас нэг гайхалтай зүйл нь өнгөрсөн үеийг эргэн санагдуулаад зогсохгүй ирээдүйн их амжилтын гүүр болж байгаа юм” хэмээн ярьжээ.
Дашрамд сонирхуулахад, түүний өмнө гаргасан цомгуудаас нийтдээ 57 сая хувь борлогдон тэрбээр Британийн хамгийн их цомог борлуулсан дуучнаар шалгарч байжээ.
Н.Наран