Тавдугаар сарын сүүлчийн байдлаар Тайванийн валютын нөөц 360,1 тэрбум ам.доллар болон өмнөх сараас 2,5 тэрбумаар нэмэгдлээ. Тайванийн гадаад валютын нөөц 19 дэх сардаа дараалан өсч байна. Тайванийн валютын нөөцийг хариуцсан албаны мэдээгээр арлын Хятадын валютын нөөц нь эх газрын Хятад, Япон, Оросын дараа дэлхийд дөрөв дэх нь болж байна. Валютын нөөцөө ашиглан хөрөнгө оруулалт хийж байгаагаас нөөцийн орлого ихэсчээ.
Холбоотой мэдээ