
Тэрбээр өмнө нь “883” гэсэн тоог хөлийн шагай дээрээ шивүүлж байсан юм. Энэ тооны талаар сэтгүүлчид сонирхон асуухад “Энэ бол тооны шинжлэх ухааны нууц ч юм уу аль эсвэл ямар нэгэн шашинтай холбоотой тоо биш. Учир утгыг нь би тайлбарламааргүй байна. Энэ миний л шивээс. Ямар утгатай зүйл хаанаа шивүүлэх нь миний л дурын асуудал биз дээ” хэмээн хариулж байжээ. Баруун гаран дээрх шинэ шивээснийхээ талаар ч жүжигчин бүсгүй ямар нэг тайлбар хийхгүй бололтой.
Н.Наран