Иддэг зvйл чинь таны тусгал

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Иддэг зvйл чинь таны тусгал

Хєргєгчин доторх хvнснийх нь дvр тєрхєєр эзнийх нь дотоод ертєнц,
амьдралын хэв маягийг тодорхойлохыг зорьсон Америкийн нэгэн сонирхолтой
судалгаатай таныг танилцуулахаар бэлтгэлээ. “Иддэг зvйл тань таны, та
иддэг зvйлийнхээ тусгал” сэдэвт энэхvv фото цуглуулгыг бvрэлдvvлэхийн
тулд гэрэл зурагчин Марк Менживар нь гурван жилийн турш Америк орноор
аялсан байна. Тэрээр АНУ-ын олон хотын янз бvрийн анги давхрага,
амьдралын хэв маягтай хvмvvсийн гэрээр зочилж, хєргєгчнийх нь дотор юу
байгааг хальсанд буулгасаар байжээ. Хамгийн гол нь Марк нь тухайн айлын
хєргєгчний дотор талын зургийг яг байгаа чигээр нь, ямар нэгэн нэмэлт,
засваргvйгээр дарсан байна. Ингэснээрээ хvн иддэг зvйлийнхээ тусгал нь
байдаг болохыг бодитоор баталж чаджээ. Та ч гэсэн юу иднэ тvvнийхээ ул
мєр болохыг эндээс ойлгох байх. Магадгvй мах иддэг болохоороо би л гэхэд
єєрєє єєртєє араатан юм шиг санагдсаныг нуух юун. Гэхдээ энэхvv цомогт
хvмvvс юу хийж, хэдvvлээ амьдардгаасаа шалтгаалаад юу идэж уудгийг
харуулах гэсэн болохоос биш, цагаан хоолтон болохыг ч юмуу, хєргєгчєє
цэвэрхэн байлгахыг уриалах гээгvй л байх л даа. Ямартай ч сонирхолтой л
судалгаа юм.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж