Усанд шумбагч дайчдыг Израиль устгав

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Усанд шумбагч дайчдыг Израиль устгав


Зургадугаар сарын 7-ны шөнө Израилийн армийнхан Газын эрэг орчмын усанд  Палестины шумбагч террористуудыг илрүүлэн устгасан байна. Шумбагч нарын хувцастай дайчдыг илүүлэн эргүүлийн завинаас буудан дөрвийг нь устгасан ба гурав нь сураггүй алга болжээ. Тэднийг Израилийн эрэгт аллага хийхээр явж байсан гэж үзэв.
"Аль-Акса" телевиз ХАМАС-ын таван хүн алагдсан гэлээ. Палестины эх сурвалжийн мэдээгээр моторт завинд орон нутгийн загасчид явсан гэнэ. Maan агентлаг дөрвөн палестин “шахид” боллоо гэжээ. ХАМАС-ын Эрүүл мэндийн яам амь үрэгдсэн "Аль-Аксагийн үзэл бодлын төлөө тарчлагсдын бригадын" (ФАТХ)  дөрвөн хүний нэрийг нэрлэв. Тэд: Фаиз аль-Фири (21), Мухаммад Куэйдер (34), Ибрагим Уэхиди (25) ба Хамид Табет (20) нар гэнэ. Нэг дайчин нь "сураггүй болсон" (живсэн эсвэл Израильчууд барьсан) мөн бүлгийн дарга туслах хоёр нь нуугдаж чадсан гэх мэдээллийг тэд гаргажээ.
ХАМАС, ФАТХ, "Исламын жихад"  зэрэг террорист байгууллагынхан “тэнгисийн цэргийн тусгай анги байгуулахаар оролдож байсан түүхтэй. Тэнд далай тэнгист террор хийхээр бэлтгэгдсэн хүмүүс бий. Сануулахад, 2010 оны хоёрдугаар сард палестинчууд гар хийцийн далайн минийг усанд тавьсан нь Израилийн эрэг орчмоос илэрч байлаа. Өмнөх жилд нь тэд тэсрэх төхөөрөмжтөй завиар  Израилийн эргүүлийн завийг мөргөхөөр оролдож байжээ. Тэр завийг буудан дэлбэлсний дараа уг ажиллагааны хариуцлагыг “Нууц тусгай анги” гэгч өөртөө авч байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж