Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Их аварга Д.Дагвадорж Япон дахь гэрээсээ Монголынхоо мэдээллийг интернетээр хүлээн авдаг ажээ. Тэрээр нүдний хорт хавдартай М.Одгийв хүүд эмчилгээний зардалд хандив цуглуулж байгаа тухай олж уншаад монгол хүний өгөөмөр сайхан сэтгэлээр өр өвдөн хүүд туслахаар эх оронлуугаа ярьжээ. Хүүгийн эмчилгээний зардалын хандив хүлээн авах утаслуу залган хувиасаа М.Одгийв хүүд 5000 ам доллар өгхөө хэлжээ. Их аваргын аралын Японоос хэлсэн энэхүү үг өнгөрсөн долоо хоногт бодит биелэлээ олон М.Одгийв хүүд аварга Д.Дагвадорж маань өөрийн биеэр гардуулан өгчээ. Тэрээр нүдний хорт хавдартай хүүд хандив өгснөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй 300 хүүхдэд гарын бэлгээ гардуулан хүүхэд багачуудын магнайг нь тэнийлгэв. М.Одгийв хүү өчигдөр гэр бүлийнхээ хамт Энэтхэг улсын Чина хотод эмчилгээ хийлгэхээр зорилоо.
Г.ДАША
Холбоотой мэдээ