Хамгийн үнэтэй үнэртэй усны шил

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Хамгийн үнэтэй үнэртэй усны шил

Францын баруун өнмөд хэсэгт орших Arcachon хотод нэгэн сонирхолтой дуулага худалдаа болжээ. Энэхүү дуудлага худалдаагаар 1870-аад оны үед хийгдсэн, дээрээ Guerlain гэсэн үг сийлсэн үнэртэй усны савыг худалдсан байна.
Энэхүү шилийг 20-30 мянган паундаар зарагдах байх хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байсан ч 45,6 мянган паундын үнэ хүрч дэлхийн дээд амжилт тогтоожээ.
Өмнө нь 1920 онд хийгдсэн Depinoix by Julien Viard үнэртэй усны сав 32,4 мянган паундаар зарагдан дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байсан аж.
Дуудлага худалдаанд олон орны хүмүүс оролцсон ба Энэтхэг, Орос, Хятад зэрэг орнуудаас телефон утсаар холбогдон оролцсон байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж