ДАШТ-ий цом чамгүй үнэтэй эд бололтой | News.MN

ДАШТ-ий цом чамгүй үнэтэй эд бололтой

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

ДАШТ-ий цом чамгүй үнэтэй эд бололтой

ДАШТ-ий цом чамгүй үнэтэй эд бололтой
Нэр хүнд, хамрах хүрээ зэргээр зуны олимпийн наадмаас ч илүү болдог хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд ердөө гуравхан хоног үлдээд буй энэ үед дэлхий нийт FIFA болон хөлбөмбөгийн спортоор амьсгалж байна.
Саяхан олны анхаарлыг татсан нэгэн мэдээлэл цацагдсан нь Францын алдарт загварын ордон Louis Vuitton FIFA-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргад олгодог алтан цомыг найдвартай, аюулгүй хадгалах тусгай зориулалтын хайрцаг бүтээсэн хэрэг байлаа. Уг хайрцгийг тусгай захиалгаар Парис хотын ойролцоо орших LV-гийн түүхт урлан болох Аниерт мэргэжлийн гар урчууд нямбайлан гараар урласан байна.

Харин алтны үнэ ханш өсч буй энэ үед тэрхүү ганган хайрцагт хадгалагдах 18 каратын цэвэр алтан цом хэдий үнэд хүрэхийг тооцоолж үзжээ. Ногоолин чулуун суурьтай 18 каратын таван кг цэвэр алтаар нямбайлан урласан дэлхийн аваргын цомыг Италийн “Bertori, Milano”  үйлдвэрт бүтээсэн бөгөөд дэлхийн бөмбөрцгийг өргөсөн хоёр хүний дүрс бүхий алтан цом 36,5 см өндөр, суурийнхаа хамтаар 6,175 кг жинтэй юм. Харин өнөөдрийн алтны үнэ ханш болон ногоолин чулууны үнийг тооцож үзвэл дэлхийн аваргын цом дунджаар 146 мянган ам.долларт хүрэх бололтой.

Гэхдээ бөмбөгөө зөв үед зөв зүгт залж чадсан азтай аавын хөвгүүдэд энэхүү үнэлшгүй, эрхэм хүндэт цомыг өргөх хувь тохионо. Гэхдээ цом үүрд тэднийх болохгүй. FIFA-гийн дүрэмд зааснаар ДАШТ-ий аваргын цом нь FIFA-гийн өмч бөгөөд тэмцээнд түрүүлж, аваргын цом хүртсэн баг дараагийн ДАШТ хүртэл дөрвөн жил эх нутагтаа хадгалсны эцэст дараагийн ялагчдаа шилжүүлдэг юм. Харин FIFA-гаас тэдэнд цэвэр алтан цомных нь оронд яг ижилхэн, гэхдээ бүрмэл алтан цомыг дурсгадаг байна.

С.ЦЭЛМЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж