Европын улс дэлхийн аваргад түрүүлнэ хэмээн мэргэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Европын улс дэлхийн аваргад түрүүлнэ хэмээн мэргэлжээ

Мексикийн олонд алдаршсан айсхий нар хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах  “Өмнөд Африк-2010” тэмцээний үр дүнгийн талаар мэрэг төлгөө буулгаж байна.  “Ахмад үзмэрчин” хэмээн алдаршсан Антонио Васкес  шилэн бөмбөлгөө өнхрүүлэн үзээд Европын аль нэг орон ялагч болно хэмээн мэргэлжээ.

Ахмад үзмэрчин “Дэлхийн аваргын цомын төлөө Бразилийн баг Европын нэгэн шигшээтэй тоглож, ялагдал хүлээх юм байна” гэжээ. Тэрээр “Голландын шигшээ баг ялагчаар тодрох төлөв буугаад байна” хэмээн мэргээ бүр ч тодотгосон байна.

Өөр нэгэн үзмэрч Мака аваргын төлөө Бразилийн шигшээ баг тоглоно гэдэгтэй санал нийлж байгаа боловч Германы шигшээ баг түрүүлнэ гэсэн байна.

Үзмэрч Васкес Мексикийн үндэсний шигшээ багийн хувь заяаны талаар мэргэлж үзээд “Шөвгийнг найман багийн дунд үлдэх боловч Өмнөд Африкийн багтай тоглож ялагдана” гэсэн байна.

Харин үзмэрч Мака ацтекуудын аваргын баг сүүлчийн найман багийн бүрэлдэхүүнд үлдэж, Аргентины багийг ялах боловч хожим нь хагас шигшээ тоглолтод Германы багт хожигдоно” гэжээ.

Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж