Соёл урлаг нийгэмд чиглэсэн үйл хэрэг явуулах зорилготойгоор байгуулагдсан Ерөнхий сайдын гэргий Х.Отгонтуяагийн тэргүүлдэг “Төгөлдөр” сан “Инээмсэглэл” хамтлагыхантай хамтран ажиллаж байгаа билээ. Монголд эстрад урлаг хөгжихөд өөрийн гэсэн хувь нэмэр орон зайгаа үлдээсэн 30 жилийн түүхт “Инээмсэглэл” хамтлагийн тоглолт, шинэхэн цомгийн ажил дээр хатагтай Х.Отгонтуяа продюсераар ажиллажээ. Тэрээр тус хамтлагийн цомог байдаггүйг анхааралдаа авч “” студи дээр 20 дуутай шинэ цомгийн ажлаа дуусган хэвлэлтэнд явуулсан ажээ. Энэхүү зураг нь 1986-1989 онд “Инээмсэглэл” хамтлагийхан шинэчлэгдсэн хоёр дахь бүрэлдэхүүнээрээ 1987 онд Шинжлэх Ухаан Мэдээллийн Төвд “Эх орон” нэртэй гурван цаг гаруй үргэлжилсэн тоглолтынхоо дараа авхуулсан дурсгалтай агшин юм. Зураг дээр зүүн талаас дуучин, баргил гитарчин Б.Долгион, даралтат хөгжимчин Н.Анхбаяр, тоглолтыг үзсэн Чехийн иргэн, дуучин Оюундэлгэр, гитарчин, дуучин Н.Ганхуяг, соль гитарчин Н.Ганбаатар/Смоки Ганбаа/, даралтат хөгжимчин Н.Энхбаяр, бөмбөрчин Цогдэлгэр, төгөлдөр хуурч Пүрэвдорж нар юм.
Г.ДАША