Төсвийг тогтворжуулах талаар ярилцаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Төсвийг тогтворжуулах талаар ярилцаж эхэллээ

Төрийн ордны “Б” танхимд дөнгөж сая “Монгол Улсын Засгийн газар ба гадаад түншүүдийн хамтарсан бодлого” хэлэлцүүлэг эхэллээ.

Тус хэлэлцүүлэгт Ерөнхий сайд С.Батболд, гадаадын түнш байгууллагууд болон Дэлхийн банкны төлөөлөгчид оролцож байгаа юм. Энэ үеэр талууд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг авч хэлэлцэх бөгөөд тэр дундаа төсвийн тогтвортой байдал, нийгмийн хамгааллын шинэчлэл, банкны салбарын бүтцийн шинэчлэл, бодит салбаруудаа хөгжүүлэхийн тулд Засгийн газраас ямар бодлого, шийдвэр гаргаж, УИХ-тай хэрхэн хамтарч ажиллаж буй талаар ярилцана.

Г.Дарь
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж