Индонезид 7.7 баллын хүчтэй газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Индонезид 7.7 баллын хүчтэй газар хөдлөв

Индонезийн газар нутагт багтах Суматрын арлын Акей хэмээх буланд 7.7 баллны хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлт нутгийн оршин суугчдыг цочирдуулсан ч одоогоор ямар нэг ноцтой хохирлын мэдээ гараагүй  байгаа юм. Харин газар хөдөсосөн нутгийн орчимд цахилгаан тасарчээ. Оршин суугчид газар хөдлөлийн ү?еэр байр сууцнаасаа гарч гүйлдэж байсан гэж нүдээр харсан гэрчүүд өгүүлж байна. Өмнө нь 2004 онд яг энэ Суматрын арлын буланд 9.1 баллын газар хөдөлж түүнээс болж үүссэн цунамид өртсөн Шри Ланк, Тайландын 220 мянган хүн амь үрэгдсэн билээ. Харин энэ удаа ямар нэг аюулын хэмжээнд очихоор цунамийн сэрэмжлүүлэг гараагүй байна.

М.Наст

Эх сурвалж Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж