Энэтхэгийн уул уурхайн салбарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн уул уурхайн салбарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Энэтхэгийн уул уурхайн салбарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Энэтхэг Улсын Уул уурхай хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга С.Ш.Наир тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд Энэтхэгийн уул уурхайн салбарын удирдах албаны болон бизнесийн төлөөлөгчид Монгол-Энэтхэгийн уул уурхайн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжийг судлахаар хүрэлцэн ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.
Хатагтай С.Наир Ерөнхий сайдад хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Энэтхэг Улс Монголын талтай уул уурхайн шинжлэх ухаан, геологийн судалгаа шинжилгээний тал дээр хамтран ажиллахад бэлэн байна гээд хоёр талын уул уурхайн салбарын хамтын ажиллагааг ашигт малтмалын бодит олборлолтын үе шат руу гаргах нь чухал байна гэв.
Мөн тэрээр Энэтхэгийн Засгийн газар өөрийн оролцоотой уул уурхайн консорциум байгуулж байгаа тухай дурдаад, ашигт малтмалын үйлдвэрлэлийн орлогоос хүн амын эмзэг, ядуу бүлгийн гишүүдэд хувьцаа эзэмшүүлэх замаар тэднийг орлоготой, харин уул уурхайн салбарыг нэр хүндтэй болгох зорилт тавьж, энэ талаар тодорхой хуулийн төсөл боловсруулж байна гэж мэдээллээ.
Ерөнхий сайд Монголын тал Энэтхэгийн талтай уул уурхайн салбарт хамтран ажиллахдаа шударга байх, ижил тэгш хөрөнгө оруулалт хийх, харилцан ашигтай байх гэсэн зарчмуудыг баримтлах болно гээд ураны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар Монгол Улс Энэтхэг Улстай хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
Мөн хоёр талын уул уурхайн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд зохих шатанд харилцан уулзалдах, санал солилцох, салбарын ажил хэрэгч хүмүүсийг хооронд нь ойр ойрхон уулзуулж байх нь ач холбогдолтой байх болно гэдгийг Ерөнхий сайд онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж