УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал Жим Хаган, Монголыг хариуцсан захирал Клаус Роланд нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.Дэлхийн банкинд Монгол, Хятад улсыг хариуцаж ажилладаг, өмнө нь 1990-ээд оны дундуур бас манай улсыг хариуцаж байсан Жим Хаган Монгол Улс Дэлхийн банктай олон жил хамтран ажиллаж, тодорхой туршлага хуримтлуулсанд сэтгэл өндөр байдгаа онцлоод “Улаанбаатар хотод 13 жилийн дараа ирэхэд танигдахгүй болтлоо өөрчлөгдөж, тэр үед 600 мянгаад хүнтэй байсан бол одоо нэг сая давжээ. Хот өргөжсөнөөр нийгмийн олон тулгамдсан асуудлыг дагуулж буй нь мэдээж. Гэхдээ хот тэлж хөгжинө гэдэг улс орны хөгжлийн суурь болдог” гэж байлаа. Монгол Улс уул уурхайн салбараас багагүй ашиг олж байгаа нь зөв удирдаж зохицуулж чадвал хүн амын амьжиргааг дээшлүүлэх гол эх үүсвэр болохыг тэрбээр дурьдаад УИХ-аар 2010 оны төсвийн тодотгол хэлэлцэж буйтай холбогдуулан зарим саналаа хэллээ. Тэрбээр, Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголд төсвийн зарлагыг нэлээд нэмэгдүүлсэн нь төсвийн алдагдал өсч, улмаар алдагдал нэмэгдсэнээр инфляци өсөх сөрөг үр дагавартай тул УИХ төсвийн тодотголыг хэлэлцэхдээ энэ бүгдийг анхаарч үзэхийг УИХ-ын даргаас хүслээ. Мөн төсвийн тодотголыг банкны бүтцийн өөрчлөлтийн асуудалтай уялдуулж авч үзэхийг санал болголоо. Банкны бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй бол энэ салбарт хямрал нүүрлэж мэдэхийг сануулаад энэ асуудлаас үүдэж Дэлхийн банкны захирлуудын зөвлөлд оруулах асуудал хүлээгдэж буйг онцлов.
Монгол Улс Дэлхийн банктай хамтран ажилласнаар зохих үр дүнд хүрч, улмаар хямралыг гэтлэн давах нөхцөл бүрдээд байгаа, түүнчлэн УИХ, Засгийн газар олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүрэг, тохирсон хөтөлбөрөө аль болохоор хэрэгжүүлэхийн төлөө байгааг УИХ-ын дарга уулзалтын үеэр онцлов. Энэ үндсэн дээр УИХ-аас төсвийн зардлыг бууруулах чиглэлээр ажлын хэсэг гарган ажиллаж холбогдох тооцоо судалгаа хийлгэн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас хэтрүүлэхгүй байхыг Засгийн газарт шахаж байгаа. Мөн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс орж ирж буй орлогыг эрсдлийн санд төвлөрүүлэхээр санал боловсруулж байгаа. Түүнчлэн батлагдсан төсөв дээр нэмж төвлөрүүлэхээр тусгасан хөрөнгө оруулалтын зардлын үнийн дүнгийн тал хувийг боломжгүй зарлага гэж үзэж байгаа, цалин нэмэх асуудлыг төсөвт аль болох дарамт болгохгүйгээр үе шаттайгаар нэмэх, тэгэхдээ төрийн байгууллагуудын зардлыг бууруулах, илүү орон тоо, давхардлыг арилгах замаар шийдэхийг чухалчилж буйг УИХ-ын дарга тайлбарлаж ярилаа.
Банкны бүтцийн өөрчлөлтийн асуудлын тухайд Монголбанк, арилжааны банкуудын хооронд нэгдмэл ойлголцолд хүрэх, мөн банкны асуудлыг цэгцлэхэд Засгийн газар санаачилгатай хандан тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй, ер нь Засгийн газар, Монголбанкны хамтын ажиллагааны үр дүнд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой, энэ үндсэн дээр банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг УИХ-ын гишүүд биш Засгийн газар санаачилж УИХ-д өргөн барих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа УИХ-ын дарга хэллээ.
Тэрбээр эцэст нь Монгол Улс дэлхийн банк санхүүгийн байгууллагатай тохирсон хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа дахин онцлоод Монгол орны хувьд ажилгүйдэл ядуурлыг давж чадахгүй байгаа, төрийн албан хаагчдын цалин хөлс, ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ туйлын бага байгаа нь сэтгэл зовоосон эмзэг асуудал хэвээр байгаа тул цаашид цалин, тэтгэврийг барих, нийгмийн халамжийг хумих нь хүндрэлтэйг Дэлхийн банкны удирдлагуудад зөвөөр ойлгуулахыг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.