Улаанбаатарт 16-18 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.01.29-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 16-18 хэм хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас бусад нутгаар баруун хойноос  секундэд 4-9 метр.  Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 28-33 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын сав газраар 21-26 градус, Эхийн голын Баян бүрд болон говийн нутгийн баруун хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 16-18 градус хүйтэн байна. Өглөөний 05 цагт Улаанбаатарт: 28 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж