
Мэргэжлийн боксын спортоор дагнан бичдэг сэтгүүлчдийн холбооноос жил бүр шилдэг нэг тулаанчийг тодруулж ыирсэн уламжлалтай. Тэгвэл өнгөрсөн жилийн шилдэг тулаанчаар Филлипин улсын тамирчин Мэнни Пакьояаг нэрлэсэн байна. Тэрбээр оны шилдэг тулаанч шагналыг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ийнхүү 3 дахиа хүртэж байгаа нь энэ юм. Филлипиний парламентад нэр дэвшин, ялалт байгуулсан Мэнни Пакьояа Их Британийн шилдэг тулаанч Рикки Хаттон болон хамгийн сүүлд Пуэрто Рико улсын тулаанч Котто нарыг ялснаар долоон өөр жинд Дэлхийн аварга хэмээх нэр хүндтэй цол хүртэж, урд хожид байгаагүй бахдам амжилтын эзэн болсон билээ. Энэ амжилт нь түүнийг “Шугар” Рэй Робинсоны цомыг гурав дахь удаагаа хүртэхэд хангалттай үзүүлэлт болохоор байлаа. Мэргэжлийн боксын рингэнд нийт 55 тулаан хийж, 50 ялалт байгуулсан Конгрэсман Мэнни Пакьояа улс төрийн идэвхитэй амьдралаа эхлүүлэхийн өмнө нэг тулаан хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа бөгөөд Нэгдсэн улсын тулаанч Флойд Мэйвэтэр Жуйнортой тулалдах магадлал тун өндөр байгаа аж. Оны шилдэг болсон тамирчдын шагналын гардуулах ёслолын ажиллагаа зургадугаар сарын 11-ний өдөр Нью-Йорк хотноо болно.
Score studio.