
Харин энэ киноны хамгийн гол өрсөлдөгч нь Америкийн кино академийн нэрэмжит 82 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд шуугиан тарьж байсан Жэймс Кэмероны найруулсан “Аватар” кино байлаа.
"New Moon" кино шилдэг кино, шилдэг үнсэлт, шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг эрэгтэй rжүжигчин зэрэг шагналын эзэн болсон.
Уг наадмын шилдгийг тодруулах санал асуулгыг үзэгчдээс онлайн хэлбэрээр авсан бөгөөд Алтан бөмбөрцөг, Оскарын кино наадмуудаас ч илүү нарийн шүүлтүүрээр шүүсэн ажээ. Ингээд та бүхэндээ поп корнийн дүрстэй цомын эзэн болсон ялагчдыг танилцуулья.
- Шилдэг кино- “The Twilight Saga: New Moon"
- Шилдэг эрэгтэй дүр- “The Twilight Saga: New Moon" киноны дүрээрээ Robert Pattinson
- Шилдэг эмэгтэй дүр- “The Twilight Saga: New Moon" киноны дүрээрээ Kristen Stewart
- Шилдэг эсрэг дүр- “Harry Potter and the Half-Blood Prince” киноны дүрээрээ Tom Felton
- Шилдэг инээдмийн дүр – “Hangover” киноны дүрээрээ жүжигчин Zach Galifianakis
- Киноны шилдэг зодоон – “Ninja Assassin” киногоороо Солонгосын нэрт дуучин, жүжигчин Rain
- Киноны шилдэг үнсэлт – “The Twilight Saga: New Moon" киногоороо Robert Pattinson, Kristen Stewart
- Кино ертөнцөд хувь нэмрээ оруулсан хүн – Холливуудын нэрт жүжигчин Sandra Bullock
Н.Наран