
Францын нээлттэй тэмцээнд сүүлийн таван жилийн хугацаанд дөрөв түрүүлсэн тэрээр энэ жил ч гэсэн финалд төвөггүй шалгарч чадсан билээ. Түүний өрсөлдөгч Шведийн теннисчин Робин Содерлинг байв. Тэрээр өнгөрсөн жил Рафаэль Надалийг хожиж, Рожэр Федерерийг “Ролан Гаррос”-т анх удаа түрүүлэхэд нь үнэ цэнэтэй хувь нэмэр оруулж байлаа. Харин энэ жил Рожэр Федерерийг хожиж магадгүй Рафаэль Надальд том тус хүргэсэн гэж хэлж болно. Финалын тоглолт төдийлөн сонирхолтой болсонгүй. 98 минут үргэлжилсэн тулааны эцэст Испани эр Рафаэль Надаль 6:4 6:2 6:4 гэсэн харьцаатай ялалт байгуулж, “Ролан Гаррос”-т таван удаа түрүүлсэн 2 дахь теннисчин болсон байна. Түүний өмнө зургаан түрүүтэй, домогт теннисчин Бьорн Борг ганцаар бичигдэж байгаа юм. Нийт 1 сая 120 мянган еврогийн шагнал хүртсэн Рафаэль Надаль энэ жил 24 настай бөгөөд долоон удаа “Их дуулга”-д түрүүлээд байна. Түүний энэ амжилтын цуваа хэд хүрэх бол…
Score studio