
Нидерландын шигшээ багийн дасгалжуулагч Арьен Роббен Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх нөхөрсөг тоглолтод оролцож байгаад хөлийнхөө шөрмөсийг гэмтээсэн таагүй мэдээ “Улбар шарууд”-ыг цочоосон билээ. Ням гаригт эхнийхээ шинжилгээг өгсөн тоглогчийг дасгалжуулагч Берт Ва Марвик шигшээ багтаа хэвээр үлдээсэн байна. Тэрбээр “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр түүнд тоглох боломж олдоно. Би түүний оронд ямар нэгэн тоглогч дуудахгүй байхаар шийдсэн ” гэж мэдэгдсэн байна.”Нисдэг Голланд”-ын хувьд хэсгийн эхний тоглолтоо зургадугаар сарын 14-ний өдөр Данийн шигшээ багтаа хийх бөгөөд энэ тоглолтоос 24 цагийн өмнө Бэрт Ван Марвик Арьен Роббены оронд өөр тоглогч дуудах эрхтэй юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа аман хүзүүдсэн Нидерландын шигшээ багийнхан Е группт Япон, Камерун улсын шигшээ багуудтэй өрсөлдөх билээ.
Score studio.