И.Одончимэг хөл хүнд болов уу?

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

И.Одончимэг хөл хүнд болов уу?

Хошин урлагийн “Х-Түц” продакшны залуу жүжигчин Т.Бархүү, гавьяат жүжигчин И.Одончимэг хоёрын хайр сэтгэлийн холбоо нэг хэсэгтээ л шуугиан тарьж байсан. Тэгвэл саяхнаас бас нэгэн шуугиан дэгдэх болжээ. Гавьяат жүжигчин хөл хүнд болсон байж магадгүй гэнэ. Учир нь саяхан хосууд Монголын шилдэгт тооцогддог нэгэн эмэгтэйчүүдийн эмнэлгээс жигтэйхэн баяр хөөртэй хөтлөлцөн гарч явахыг харсан зарим эх сурвалжууд энэ талаар таамаглал ярьж байна. Үүнээс үүдэн И.Одончимэг удахгүй нярайлж, залуу нөхөр Т.Бархүүдээ үрийн зулай үнэрлүүлэх нь гэх цуу яриа хүмүүсийн ам дамжин яригдах болсон байна.

С.Сүндэр  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж