
Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 60 дахь удаагийн Бүх оддын тоглолт Лос-Анжелес хотод болох учиртай. NBA-ын “ЛА Лейкерс” болон “ЛА Клипперс” багийн үндсэн талбай болох “Стэплс центр”-т 2011 оны хоёрдугаар сарын 20-нд болох Бүх оддын тоглолтын албан ёсны лого буюу бэлэг тэмдгийг ням гаригийн үдэш олон нийтэд танилцуулсан байна.
“Стэплс центр”-т өмнө нь 2004 онд Бүх оддын тоглолт болж байсан бөгөөд тэрнээс өмнө Лос-Анжелес хот 1963, 1972, 1983 онд Бүх оддын тоглолтыг зохион байгуулж байжээ.
С.Цэлмэг