Олборлогчийн тендерт гурван компани санал ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Олборлогчийн тендерт гурван компани санал ирүүлжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Тавантолгой ордод төрийг төлөөлөх “Эрдэнэс тавантолгой” компанийн олборлогчийг гүйцэтгэх компанийг тодруулах тендерийн нээлт өчигдөр 17.00 цагт болсон юм. Тендерийг холбогдох албаны хүмүүс байлцаж нээсэн ба сонгон шалгаруулалтад оролцохоор гурван компани саналаа ирүүлсэн байжээ. Тэд Герман, Австрали, Энэтхэг гаралтай компаниуд юм байна, тендерийн материалыг үнэлгээний хороонд шилжүүлсэн байна.

    Уг тендерийг анх өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд зарлаж байсан бол тус тендерийг хүчингүй болгож, арванхоёрдугаар сарын 8-нд дахин зарласан юм. Тендерийн үнэлгээний хороо дээрх компаниудын саналтай танилцаад дүгнэлтээ Засгийн газарт танилцуулсны дараа эцсийн шийдвэр гарах ажээ.

    Б.СҮРЭН
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж