Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн удирдлагыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2010.02.21-нд нийтлэгдсэн

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн удирдлагыг хүлээн авч уулзав

Тариаланчдаас ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн техник, технологийн албаны дарга Ц.Болорчулуун, Санхүү, бүртгэл мэдээллийн албаны дарга Г.Амгалан, Хяналт борлуулалтын албаны дарга Б.Цогтсаран нарыг хүлээн авч уулзан, улаан буудайн борлуулалтын асуудлаар ярилцлаа.
Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/- ийн салбаруудад хуримтлагдан хадгалагдаж байгаа 182.208 тн улаан буудайг зах зээлд хэрхэн борлуулах, тариаланчдад зайлшгүй шаардлагатай байгаа мөнгө, санхүүгийн хүндрэлээс гаргах боломж, гарцын талаар ярилцав.
Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх асуудалд анхаарч байгааг Ерөнхийлөгчийн зөвлөх хэлээд, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт ажиллагсдын аж амьдралыг дээшлүүлэхэд төрийн байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах талаар саналаа хэллээ.
“Борлуулалтад нөлөөлж байгаа хамгийн гол хүндрэл бол Орос Улсад өнгөрсөн жил ургац арвин авч, их хэмжээний улаан буудайг дэлхийн болон хөрш орнуудынхаа зах зээлд нийлүүлснээс манай гурил, спиртын үйлдвэрүүд тус улсаас хямд үнээр улаан буудайг худалдан авч байна. Гаднаас экспортолж байгаа улаан буудай манай улсад тариалан хураан авсан улаан буудайны зах зээлийн үнээс хямд орж ирж байгаа тул борлуултад хүндрэл гарч байна” гэж ТЭДС-гийн удирдлагууд ярив.
Уулзалтын төгсгөлд зөвлөх Л.Эрхэмбаяр, “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улаан буудайн борлуулалтыг эрчимжүүлэх талаар ямар зөв, чухал санаачилга байна.  Түүнийг дэмжиж ажиллахад бэлэн байгаа” гэдгийг онцолсон юм.
Мөн тэрбээр ТЭДС-ийн салбаруудад хадгалагдаж байгаа улаан буудайн талаархи мэдээлэл, 2007-2009 оны борлуулалтын талаархи мэдээлэл, улаан буудайн чанар стандартыг баримтлах талаар МХЕГ-тай хамтран ажилласан тайлан, тариаланчдын агуулахад болон улсын санд хадгалагдаж байгаа улаан буудайн борлуулалтыг эрчимжүүлэх талаар төрөөс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж болох тухай салбарын яамнаас баримталж байгаа бодлого, саналыг ЕТГ-т ойрын хугацаанд албан бичгээр ирүүлэхийг хүсэв хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас дамжууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж