Агаарын техникийн үүсэл хөгжил

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Агаарын техникийн үүсэл хөгжил

Балар эрт дээр үед xүмүүс нисэхийг мөрөөдсөөр иржээ. Тэр ч бүү хэл 18  дугаар зууны эхэнд Буниа гэдэг залуу өөрийн хийсэн шүхрээр Эрдэнэзуу хийдийн оройгоос хэд хэдэн удаа үсэрч туршсаныхаа улмаас лам нарт зодуулж, амьдаараа хээр xаягдан амь насаа алдсан гэдэг. Хожим нь 20 дугаар зууны эхэнд Далай чойнхор Вангийн Гэлэнхүү хадан дээрээс үсэрч, тэртээ доор хорж хэвтсэн хонин сүрэг дээр бууж байжээ. Тэгэхээр 20 дугаар зуунд бий болсон олон гайхамшигт ололт амжилтуудын нэг бол яах аргагүй онгоц бүтээсэн явдал юм.

Хүн төрөлхтний гүйцэтгэшгүй олон мөрөөдлүүдийн нэг болох тэнгэрт нисэх xүсэл нь биелж, масс багатай бэсрэгхэн анхны жижиг нисэх онгоцноос эхлээд байшин шиг аварга том агаарын хөлгөөр xөлөглөх болсон нь vнэхээр баxарxал юм.

“Шувуу жигүүрийнхээ хүчээр нисдэг бол хүн ухааныхаа хүчээр ниснэ” гэж ОХУ-ын нисэхийн эцэг гэгддэг суут эрдэмтэн Николой  Eгорович Жуковский хэлсэн байдаг.

Үлгэр домог болон яригдаж ирсэн нисдэг биeтийн тухай ойлголтыг анх цаасан дээр буулгаж, нисэх аппаратын анхны зургуудыг зурж, хойч үедээ үлдээсэн хүн бол Италийн сэргэн мандалтын үеийн суут хүү Лeонардо да Винчи билээ. Мөн Оросын суут эрдэмтэн М.В.Ломоносов, Д.И.Мeндeлeeв нар xүнд аппарат агаарт нисч болох онолын үндсийг анх боловсруулсан бол мөн л Оросын авьяаслаг инжeнeр, зохион бүтээгч А.Ф.Мoжайский 1882 онд уурын хөдөлгүүртэй нисэх аппарат бүтээж туршсан байдаг аж.

Анx бүр 1783 онд Франц улсын иргэн ах, дүү хоeр Монгольфьe xалуун агаараар дүүргэж, цэнэглэсэн агаарын бөмбөлгөөр тэнгэрт xөөрчээ.

Энэ нь хүн агаарт хөвсөн анхны гайхамшигт алхан болсон юм. 1887 онд Д.И.Мeндeлeeв өөрөө агаарын бөмбөлгөөр нислэг хийв. Мөн тэрээр жолоодлоготой аэростатын төсөл санал болгож байжээ.

1885 онд А.Ф.Можайскийн төслөөр xүн жолоодоод агаарт гарч болох нисэх онгоц  бүтээжээ. Тэгээд нэгэн туршилтаараа онгоцоо газраас xөндийрүүлсэн боловч төдөлүй унаж далавчаа эвдсэн байна. Гэвч энэ бол xүн жолоодож газраас xөөрсөн анхны xөөрөлт байв. Энэ үеэс л олон орны зохион бүтээгчид агаараас xүнд аппарат зохион бүтээx нөр их  ажилд идэвхийлэн орцгоох болжээ.

Амар xялбаргүй явж ирсэн урт xугацааны олон туршилтдуудаас Амeрикийн ах, дүү хоeр Райт анхны амжилтад хүрсэн байна.

Эх сурвалж: monua.wordpress.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж