
Мотоспортын дэлхийн есөн удаагийн аварга Валентино Росси бэлтгэл гарааны үеэр гэмтэж, есөн жил дараалан түрүү авсан эх нутгийнхаа Италийн гран-прид оролцох боломжгүй болсон учир Дэни Педроза түүнийг эзгүйчилж, улирлын дөрөв дэх гараанд түрүүлсэн байна. Испанийн тамирчин Педроза гарааны эхнээс төгсгөл хүртэл манлайлсаар барианд орсон бол дэлхийн аваргыг ерөнхий дүнгээр манлайлж буй Хорхе Лорензо түүнээс дөрвөн секундын алдагдалтайгаар хоёрдугаарт бариалжээ. Харин гуравдугаарт Педрозагийн хамт “Honda”-д хүчин зүтгэж буй Андреа Довизиосо, дөрөв ба тавдугаарт Кейси Стонер, Марко Меландри нар хурдалсан байна.
Улирлын дөрвөн гарааны дараах байдлаар Лорензо нийт 90 оноогоор дэлхийн аварыг хошуучилж байгаа бол өчигдрийн гараанд түрүүлсэн Дэни Педроза 65 оноотой хоёрдугаарт бичигджээ. Харин түүний араас Росси 61 оноотой удаалж байна.
Мотоспортын улирлын тав дахь гараа Британийн алдарт Силверстоун уралдааны талбарт энэ сарын 20-нд болно.
С.Цэлмэг