
Өдгөө 23 настай жүжигчин бүсгүй “Avon” брэндийн шинэ болох “Mark”-ын нүүр царай болохоор болжээ.
Энэхүү брэнд нь гоо сайхны бүтээгдэхүүн болон шинэлэг загварын хувцас, гоёл чимэглэл зэрэг олон чиглэлээр бүтээгдэхүүнээ гаргах аж.
Энэ тухайгаа Ashley “Энэ брэнд нь залуу бүсгүйчүүдэд зориулсан үнэхээр сайхан загварууд болон гоо сайхны бүтээгдэхүүнийг багтааж байгаа. Тиймээс би энэхүү саналыг их баяртай хүлээж авсан. Эмэгтэй хүн гадаад байдал төдийгүй дотроосоо гэрэлтэж байх ёстой гэж би боддог. Харин гадаад байдлын гоо сайхнаа та энэхүү брэндэд даатгаж болно” хэмээн ярьжээ.
Н.Наран