Европын холбоо дахин тусламж үзүүлэxээр болов | News.MN

Европын холбоо дахин тусламж үзүүлэxээр болов

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Европын холбоо дахин тусламж үзүүлэxээр болов

Европын холбоо дахин тусламж үзүүлэxээр болов
Манай улсад болсон зудын гамшигтай тэмцэхэд зориулж Европын Холбоо дахин хоёр сая еврогийн тусламж үзүүлэх шийдвэр гаргажээ. Баасан гаригт буюу 2010 оны зургадугаар сарын 04-ний өдөр Брюссель дэх ЭСЯ-нд энэ тухай албан ёсны нот ирүүлжээ.
Уг нотод Европын Холбоо нь Монгол Улстай хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгааг дахин нотолж, Монгол Улс ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээлийг үлгэр жишээ бүхий хөгжлийн замаа болгон хөгжиж буйг анхааралтай ажиглаж байгааг илэрхийлэв. Түүнчлэн, Монгол Улсын Европын зарчим, хэм хэмжээ, стандартыг нутгашуулах бодлогыг бүрэн дэмжиж байгаагаа илрэхийлжээ.
Европын Комисс Монголд болсон зудын гамшиг, түүний сөрөг үр дагаврыг ажиглаж ирсэн бөгөөд 2010 оны нэгдүгээр сард үзүүлсэн 150 мянган еврогийн тусламж дээрээ зургадугаар сараас эхлэн хоёр сая еврог нэмэрлэх боллоо. Уг тусламжийг хүнсний аюулгүй байдал, зудад өртсөн малчин гэр бүлүүдийн амьжиргаа, эрүүл мэндийн байдлыг сайжруулахад зориулах аж.
Б.ЭНХМАНДАХ
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж