Монгол, Оросын зөвлөлдөх уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Монгол, Оросын зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол, Оросын Консулын зөвлөлдөх уулзалт Москва хотноо өнгөрсөн баасан гаригт эхэлжээ. Зөвлөлдөх уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал Ч.Баттөмөр, Консулын газрын дэд захирал Н.Батаа, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны консулын хэлтсийн дарга Н.Ганболд болон албаны бусад хүмүүс оролцож байна. Зөвлөлдөх уулзалтын өмнө Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн, Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал Ч.Баттөмөр, ОХУ-ын Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга А.Г.Карлов болон зөвлөлдөх уулзалтад оролцож буй албаны хүмүүс ажлын уулзалт хийв. Энэ удаагийн Зөвлөлдөх уулзалт амжилттай, үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа талууд харилцан илэрхийлэв.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж