
Нигер болон Хойд Солонгосын багийн хооронд болсон нөхөрсөг тоглолт үнэгүй байсан учир олон мянган фанатууд цэнгэлдэхэд орох гэж дайрсан бөгөөд 10 мянга гаруй суудал сул байхад хүмүүс хаалга руу эмх замбараагүй дайрснаас дээрх байдал үүсчээ. Цагдаа нар цэнгэлдэхийн орох хаалгуудыг яаралтай хаасан боловч удалгүй дахин хаалгыг нээхэд дээрх байдал дахин давтагдсан байна. Хүмүүс хэт улайран дайрсны улмаас урд байсан хүмүүс нь унаж, арын хүмүүс нь тэдний дээрээс гишгэлэн гарчээ.
Цэнгэлдэхэд цугласан үзэгчдийн дийлэнх нь зохион байгуулагч Өмнөд Африк болон багаа дэмжихээр Нигерээс ирсэн хөгжөөн дэмжигчид байсан аж.
Үймээн болсон цэнгэлдэхийн тухайд дэлхийн аваргын тоглолтууд болох албан ёсны цэнгэлдэх биш боловч иймэрхүү байдал тэмцээний үеэр гарч болзошгүйг анхааруулж байна. Тоглолт 3:1 харьцаатай Нигерийн ялалтаар өндөрлөжээ.
С.Цэлмэг