
Испанийн шилдэг теннисчин Рафаэль Надаль Шведийн Робин Содерлингийг хожсоноор Францын нээлттэй тэмцээний тав дахь түрүүгээ аваад зогсохгүй дэлхийн номер нэг теннисчин гэх эрхэм хүндтэй статусаа эргүүлэн авлаа. “Их дуулга”-ын цуврал тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалын тоглолт Ролан Гаррост өчигдөр болж, Надаль 6-4; 6-2; 6-4 харьцаагаар өрсөлдөгчөө гурван сет дараалан буулган авчээ. Тэрбээр ийнхүү энэ жилийн Францын нээлттэй тэмцээнд нэг ч сетэд ялагдал хүлээлгүй, 100 хувийн амжилтаар түрүү авч байгаа юм.
Парист цугласан хөгжөөн дэмжигчдэдээ Надаль талархлаа илэрхийлээд, “Энэ ялалт миний хувьд хамгийн ихээр догдлуулсан ялалт байлаа” гэжээ.
С.Цэлмэг