
-Эрхэмсэг
ноён Вень Зябаогийн талаас уул уурхайн томоохон төслүүдэд Хятадын
аж ахуйн нэгжүүдийг оролцуулах сонирхлоо илэрхийлэхийн зэрэгцээ 500
сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг өмнө нь олгохоор шийдвэрлэсэн 300
сая ам.доллар дээр нэмж олгохоор болсныг мэдэгдлээ. Энэ хөнгөлөлттэй
зээлийг Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэл
хөгжүүлэхэд тэргүүлэх ээлжинд ашиглах талаар ажиллах болно.

-БНХАУ-ын
талаас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох бололцоотой гэдгээ
хэллээ. Үүнийг Засгийн газрын баталгаа гаргалгүй шийдэх боломжтой
гэдгийг хэлэлцээрийн явцад шийдлээ. Үүнийг боловсруулах үйлдвэр
байгуулах чиглэлээр ашиглах боломжтой. Сая амласан 50 сая юанийн
буцалтгүй тусламжийг Улаанбаатарт байгуулах Бээжингийн гудамжны
тохижилт, үлдсэн хэсгийг Налайх орчимд байгуулах ШУТИС-ийн оюутны
хотхонд зарцуулахыг дэмжсэн. Ингэж 50 сая юанийн буцалтгүй тусламж
нэмэгдсэнээр нийт буцалтгүй тусламжийн хэмжээ 382 сая юаньтай тэмцэх
хэмжээнд хүрээд байна.

Г.Занданшатар:
-БНХАУ-ын Төрийн зөвлөлийн
Ерөнхий сайд Вень Зябао боловсруулах аж үйлдвэр, түүний дотор
хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, хэмүү өртөг шингэсэн
эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар 500 сая ам.долларын
хөнгөлөлттэй зээлийн шугам нээхээр болсныг манай тал талархан хүлээж
авч байгаа.
Д.ОЮУН