
Дэлхий нийтийн анхаарлыг татаж буй “Apple” компанийн iPad таблет компьютерт зориулж, Францын Louis Vuitton тусгай зориулалтын хамгаалалтын гэр бүтээж, LV-гийн лого бүхий тансаг бүтээлээ 320 ам.доллараар худалдаалж эхэлсэн билээ. Харин өдгөө, iPad зах зээлд нэвтэрснээс хойш хоёр сая гаруй хувь борлогдоод буй энэ үед Италийн Gucci загварын ордон iPad-ны гэр урласан байна. Алдарт загварын ордны гол төлөөлөгч Фрида Жианнинигийн зохион бүтээсэн энэхүү гэр нь хар арьсан болон каучук материалтай хоёр сонголттой ажээ.
Gucci-гийн урласан iPad-ны гэр энэ сарын 15-наас эхлэн тус загварын ордны томоохон хотуудад байрлах нэрийн барааны дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхлэх ажээ. Харин үнийн тухайд 230 ам.доллар байх юм.
С.Цэлмэг