Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төрийн тэргүүн нарын Зөвлөлийн ээлжит уулзалтад энэ сарын 10, 11 ний өдрүүдэд оролцоно.Уулзалт Бүгд Найрамдах Узбекстан Улсын Ташкент хотод болох бөгөөд Аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, бизнес болон хүмүүнлэгийн зэрэг олон салбарын үйл ажиллагааг хөндөх аж. Манай Улс 2004 онд тус байгууллагын ажиглагчийн статустай анхны орон болсон билээ. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулагын хүрээнд Монгол Улс эдийн засаг, эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд илүү ач холбогдол өгч байгаа юм.
Б.Энхмандах