Сайхан хүүхнүүд сахарын шижинд хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Сайхан хүүхнүүд сахарын шижинд хүргэнэ

Сайхан хүүхнүүд сахарын шижинд хүргэнэ
Сайхан хүүхний дэргэд таван минут байсан эрчүүд шүхрээр үсэрсэн мэт стрессийг амсдаг гэнэ. Дандаа тэдэнтэй харилцаад байвал эрчүүдийн бие тэсэхгүйг Валенсийн их сургуулийн эрдэмтэд тогтоолоо.  Үзэсгэлэнтэй эмэгтэйн дэргэд байгаа эр хүний биед “стрессийн” гормон кортизола маш идэвхтэйгээр ялгарч эхэлдэг байна. Тэр эмэгтэйн анхаарлыг авч чадахгүй нь гэж бодох тусам нь кортизола улам ч ихээр ялгардаг ажээ.
Судалгааны явцад 84 эрэгтэйг тусгай өрөөнд дүрс эвлүүлдэг тоглоом тоглуулахаар оруулсан байв. Тэнд нь үзэсгэлэнтэй эмэгтэй ба бас нэг  эрэгтэйг оруулжээ. Эмэгтэйг гарч явсны дараа эрчүүдэд стресс огт илэрсэнгүй. Харин туршилтад орсон эрэгтэйчүүдийг нөгөө сайхан тэр эмэгтэйн хамт үлдээмэгц л  түүний кортизолагийн төвшин эрс нэмэгдэж байжээ.
“Сайхан хүүхэн байх нь эрчүүдэд түүнийг эргүүлэх боломжийг өгч байна” гэж эрдэмтэд дүгнээд кортизола бага хэмжээгээр байхад бие организмд гай тарихгүй. Харин үргэлж их хэмжээнд байвал тэр бодисын төвшингийн нэмэгдэл зүрхний өвчин сахарын шижин ба даралтын өвчинг дагалдуулдаг гэв. Мөн бэлгийн сулралд ч хүргэдэг гэж эрдэмтэд дүгнэлт гаргажээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж