
Сомалийн нийслэлд байлдаан болох үеэр 20 хүн алагдаж, 55 хүн шархадсан байна. Хотын төв гудамжинд Засгийн газрын цэргүүд ба “Аль-Шабааб” гэх исламын хэт даврагчдын дайчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарчээ. Уг бүлэглэл улс орондоо шариатын хуулийг тогтоохын төлөө байгаа билээ.
Энэ мөргөлдөөн Сомалийн 1,4 сая хүнийг орон гэргүй болголоо гэж НҮБ-ын Цагаачдын асуудал хариуцсан комисс мэдэгдсэн юм. Одоо Сомалийн 580 мянган хүн хөрш орнуудад дүрвэн амьдарч байна. Дүрвэгсдийн 380 мянга нь Могадиша хотынхон юм.