
Гэтэл МАХН-ын Онц Их Хурлын залуу төлөөлөгчдийн нэг Х.Алтаншагай "МАХН-аас Н.Энхбаяр мэтийн хуучин хүмүүс явсан гэж бодсон. Шинэ боловсон хүчнээр намын даргаа сонгох ёстой" хэмээн МАХН-ын даргад нэр дэвшигч Н.Энхбаярыг эсэргүүцсэн юм.
Одоогоор МАХН-ын даргыг сонгох үйл ажиллагаа үргэлжилж байна. Хуралд оролцож байгаа зарим гишүүд "Намын даргад төлөөлөгчдийг нэр дэвшүүлэхээс өмнө Н.Энхбаяр, МАХН штабын зохицуулагч Н.Удвал, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, МАХН-ын түр штабын зохицуулагч С.Молор-Эрдэнэ нар танхимаас гараад удсан. Энэ хооронд С.Молор-Эрдэнийг бусад нэр дэвшигчид дарамталж нэрээ татахад хүргэлээ" хэмээн хурлыг сурвалжилж байгаа сэтгүүлчдэд мэдэгдээд байна. Гэтэл ийн Н.Энхбаярыг эсэргүүцэн, хурлыг орхиж гарсан Х.Алтаншагай гэгч МАН-ын залуучуудын байгууллага болох НАМЗХ-ны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ нарын залуустай хурал болж буй "АСА" циркийн гадна уулзан, хамтдаа тэндээс явсан байна. Х.Алтаншагай гэгчийн хурал эсэргүүцлээ илэрхийлсэн энэ үйл явдлыг МАХН-ын Онц Их Хурлын төлөөлөгч Г.Баян-Сэлэнгэ "МАН-ын ЕНБД У.Хүрэлсүх НАМЗХ-ын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ нарын явуулга" хэмээн үзэж байгаагаа хэвлэлийнхэнд онцлов.