Ирэх наймдугаар сарын 14-нд Сингапурт хөшгөө нээх хүүхдийн анхдугаар олимпийн наадамд манай улсаас дөрвөн тамирчин оролцох эрхээ аваад байгаа билээ. Тэгвэл олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга Б.Мөнхбаяр спортод өндөр амжилт гаргасан өсвөрийн тамирчдад баяр хүргэн, шагнал гардууллаа. Хүүхдийн анхдугаар олимпод жүдо бөхийн төрлөөр О.Дөлгөөн, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд Б.Батцэцэг, спорт гимнастикаар эрх авсан Г.Эрдэнэболд нар өнгөрсөн сарын 31-нд Засаг даргын нэрэмжит шагнал хүртсэн юм.
Б.Энх