
Жорданы “нисдэг” байдлыг тоглоомонд оруулахад хамгийн хэцүү байсан бөгөөд тоглоомыг бүтээсэн 2K Games студийн маркетингийн дэд ерөнхийлөгч Жейсон Аргентийн хэлснээр алдарт тамирчинг тоглоомынхоо нүүр хуудас болгоод зогсохгүй тоглоомондоо багтааж, сая сая бишрэгч, хөгжөөн дэмжигчдийнх нь хүсэлтийг гүйцэлдүүлэхийг зорьсон гэжээ. Аргент “Бид хамгийн шилдэг сагсан бөмбөгийн тоглоом бүтээж байгаа учир шилдэг тамирчдыг ч багтаах ёстой гэж бодож байна. Бидний зорилго бол сагсан бөмбөгийн агуу спортын өнгө төрх, мэдрэмжийг бодитоор илэрхийлэх явдал” гэжээ.
Гэхдээ одоогоор Жордан NBA-ын аль нэгт тоглогчийн хувиар багтах уу, эсвэл тоглоомчид олон үе шат тоглосны эцэст Жорданг нээх үү гэдэг нь нууц хэвээр байна.
PC болон бүх төрлийн тоглоомын консолд зориулсан “NBA 2K11” тоглоом аравдугаар сарын 5-нд нээлтээ хийх юм.
С.Цэлмэг