
Харин одоо түүнийг хэн орлох вэ гэдэг асуудал шоу ертөнцийн гол сенсааци болоод байна.
Дараагийн шүүгчээр тодорч болох нилээд олон хүний нэр яригдаж байгаа ч сүүлийн дуучин Bret Michaels-ыг хамгийн магадлал өндөртэй хэмээн яригдээд байна.
Bret Michaels нь 47 настай бөгөөд “Poison” нэртэй рок хамтлагийн ахлагч. Тэрбээр чихрийн шижин өвчнөөр өвдөн, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд тархиндаа цус харваж, биеийн байдал нь хүнд байсан.
Тухайн үедээ дуучний биеийн зүүн хэсэг мэдээгүй болоод байсан ч эмч нар биеийн байдал нь сайжрах магадлалтай, зүүн тал нь буцаад мэдээ орно хэмээн мэдэгдэж байсан. Хэсэг хугацааны дараа биеийн байдал нь сайжирч хуучин хэвэндээ орж эхэлж байгаа аж.
Тэрбээр “Би энэ шоуны шүүгч болохыг чин сэтгэлээсээ хүсч байгаа. Би урлагийн ертөнцөд хөл тавих гэж хичээж буй хүмүүст хэрэгтэйзөвлөгөөг нь өгч, шударга хандаж чадна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн ярьсан байна.
Хэдийгээр шүүгчээр ажиллах магадлалтай олон хүн яригдаж байгаа ч одоогоор Simon Cowell-ыг хэн орлох нь тодорхойгүй байна.
Дашрамд сонирхуулахад, “American Idol” шоуг долоо хоног тутамд 25 сая хүн үздэг бөгөөд 30 минутын эфирийн цагаараа гаргадаг зар сурталчилгаанаас 8.1 сая ам.долларын ашиг олдог байна.
Н.Наран