Холливуудын нэрт жүжигчин Jennifer Lopez өөрийн нэрийн үнэртэнгээ гаргаж, чамгүй их амжилт олоод байсан билээ. Харин тэрбээр дахин шинэ үнэртэн гаргажээ. Энэ нь түүний 17 дахь үнэртэн нь юм байна. Дуучин бүсгүй шинэ үнэртэнгээ Love & Glamour хэмээн нэрлэжээ. Дуучин бүсгүй “Эмэгтэй хүн болгон тачаангуй, дур булаам, бас бага зэрэг “галзуу” байх хэрэгтэй. Би өөрийн өмнө гаргасан үнэртэнгүүддээ аль нэг шинж чанарыг түлхүү шингээж байсан бол Love & Glamour-тоо бүхэлд нь шингээхийг хүссэн” хэмээн ярьжээ.Энэхүү шинэ үнэртэнгээ ирэх аравдугаар сараас худалдаанд гаргах аж.
Н.НАРАН