
Машины уралдаанд 1979 он хүртэл үйлдвэрлэсэн хэдэн арван машинууд оролцох бөгөөд эрэгтэйчүүд нь харин үзэгчид болох ажээ. Уралдаанд хуучны загваруудыг цуглуулдаг, сонгодог автомашины эзэд болсон шоу бизнесийн эмэгтэй одод оролцоно. Оросын оддын уралдаан энэ сарын 19-ны өдөр Москва орчмын “Павлово Подворье” цогцолборт болох гэнэ.
“Оддын аваргын” төлөө уралдаанд Алена Свиридова, Татьяна Геворкян, “Рефлекс” хамтлаг, Виктория Дайнеко, Анастасия Мыскина, Виктория Лопырева, Анна Снаткина зэрэг одууд оролцох гэнэ.