“Лемонс” хамтлагийн хоёр дахь бие даасан “Жанжин Сүхбаатарын ойролцоо нэг давхарт” тоглолт өнөөдөр, маргааш хоёр өдөр болох гэж байна. Тус хамтлагийнхан тоглолтоо өнгөрсөн онд хийхээр төлөвлөж байсан ч зарим нэг шалтгааны улмаас хойшилсоор өнөөдрийг хүрсэн. Тоглолтод “Шар айраг”, “Метроном”, “Alien”, “Vatame” зэрэг хамтлагууд оролцож, ая дуугаа өргөнө. Тоглолт өнөөдөр 19.00 цагаас “I Loft Function House”-д болох бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар “Hi-Fi Label” ажиллаж байна.
М.Дөл
М.Дөл