“Nisshinbo” таны аюулгүй байдлын төлөө

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

“Nisshinbo” таны аюулгүй байдлын төлөө

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголчуудад чанараа таниулсан брэнд таны аюулгүй байдлын төлөө

    Таны машинд шинээр нэмэгдсэн танихгүй элдэв хачин дуунууд бүхэн ямараа нэгэн гэмтэл гарах гэж байгаа илэрхийлдэг. Жишээ нь, тоормос гишгэхэд чахарсан дуу гарвал эсвэл төмрийн дэржигнэсэн дуу гарвал тоормосны наклад солих болсныг анхааруулж байгаа юм.

    Хэрэв тоормозны наклад нимгэрээд шингэн нь доошлоод тоормосны улаан гэрэл ассан бол авах хамгийн зөв зохистой, ном ёсны арга хэмжээ бол шингэн нэмэх биш, наклад солих юм. Машинаараа тултал хурдалж чаддаг жолоочийг сайн жолооч гэнэ гэж та бодож байвал үгүй юм байна. Шаардлагатай цагт машинаа осолгүй зогсоож чаддаг жолоочыг сайн жолооч гэдэг юм байна. Мэдээж сайн жолооч байхын тулд тоормосны наклад чанартай байх нь маш чухал. Манай орны зах зээлд борлуулагдаж буй нийт накладны 80% нь урд хөршөөс орж ирдэг дууриамал наклад байдаг байна. Эдгээр наклад нь азбест болон металл материалуудыг их хэмжээгээр агуулсан байдаг байна. Та анзаарсан уу, гадуур явж буй зарим машины обуд нь харалсан байдаг шүү дээ. Эсвэл таны дэргэд тоормослож буй машин чихэнд чийртэй хяхтанасан дуугарган зогсож байвал тэр машины жолооч дууриамал наклад машиндаа авч хэрэглэсэн байна гэсэн үг. Машины тормос ачаалалын үед 400-700 Целсийн градус хүртэл халдаг байна. Иймд чанаргүй азбестан наклад нь энэ ачаалалыг дийлэхгүй хагардаг ба улмаар машин зогсох газраа зогсож чаддагүй тоормосны зам уртасдаг байна. Манай зах зээлийн 80%-г эзэлсэн хуурамч наклад нь үнийн хувьд хямд боловч чанар эдэлгээний хувьд илүү богино настай байдаг байна. Иймд бага зэрэг үнэтэй ч гэсэн оригналь шинэ наклад авах нь эдийн засагт хэмнэлттэй сонголт байх болов уу? Ийм үүднээс Альфа Моторс ХХК та бүхэндээ дахин нэг шинэ бэлэг барьж Япон улсад үйлдвэрлэгдсэн Nisshinbo брэндийн оригиналь, чанар сайтай накладыг санал болгож байна. Nisshinbo брэндийн наклад нь хийцийн хувьд маш өндөр чанартай, эдэлгээ удаантай асбестгүй органик жинхэнэ Япон брэнд бөгөөд урд өмнө нь тус компаниас нийлүүлж байсан Монголчуудад нэгэнт танил болсон брэнд гэдгээрээ онцлогтой юм байна. Альфа Моторс ХХК та бүхэнд

    саяхан TCL брэндийн Япон антифризийг хүргэж байсан бол одоо дахин Nisshinbo брэндийг хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. Та Nisshinbo брэндийн тормосны накладыг Альфа Моторс ХХК-ны 4х4 авто засварын төв, Autopartner сэлбэгийн дэлгүүрүүдээс 10% хувийн хямдралтайгаар худалдан авах боломжтой юм байна. Хямдралын хугацаа 2011 оны 2 сарын 20-ыг дуустал үргэлжилнэ. Хаягыг дуулгая: Баянзүрх дүүрэг 16-р хороолол 18-р байрны чанх урд талд “4х4 авто засварын төв” утас 481666 цагийн хуваарь өдөр бүр 9-18 цаг хүртэл, Баянзүрх дүүрэг 15-р хороолол Орос эмнэлгийн баруун талд байрлах ALFA BUILDING төвийн 1 давхарт AUTO PARTNER төв утас 70161616.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж