Хөгширдөггүй рокерууд буюу “Aerosmith”

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Хөгширдөггүй рокерууд буюу “Aerosmith”

Америкийн хамгийн алдартай чухал рок хамтлагуудын нэг нь яалт ч үгүй хэзээний танил Aerosmith билээ. 1970 онд гоцлол дуучин болох Steven Tyler, New Hampshire-т зайрмагын дэлгүүрт ажиллдаг одоогийн гитарчин Joe Perry-тэй танилцсанаар энэ хамтлагийн түүх эхэлсэн хэмээн яригддаг. Үүний дараагаар Том Хамилтон болон Жое Крамер,Жое Табано нартай хамтлагын анхны гишүүдийг бүрдүүлж байжээ.Харин тун удалгүй өнөөх ээлжит сэлгээ эхлэн Табаноны оронд Брад Витфордыг авч Nipmuc Regional High School-д тоглолтоо хийсний дараа нэрээ “Aerosmith” хэмээн өгчээ. “Aerosmith”-ын нэр алдар богино хугацаанд Бостон төдийгүй бусад хотуудад түгж эхэлжээ.
Продьюсер Жэк Дугластай хамтран хийсэн хоёр дах ажлын үр дүн болох 1974 онд гарсан "Get Your Wings" цомог нь худалдаанд гарлаа. Гэвч энэ нь гол амжилт биш байлаа. 1975 оны дөрөвдүгээр сард гарсан "Toys In The Attic" цомог нь дэлхий дахинаа зургаан сая орчим  хувь зарагдсанаар тэднийг дэлхийн хэмжээнийх болгож чадсан юм. Гуравдах цомог 1976 онд "Rocks" нэртэйгээр худалдаанд гарсан ч төдийлөн амжилт олоогүй ба зөвхөн Америкийн хэмжээнд гурван сая орчим борлогдсон байдаг. Бүр цомогийн "Back In The Saddle" сингл нь листийн 40 жагсаж байв.1977 онд гарагсан "Draw The Line" цомгоороо дахин амжилт олно хэмээн найдаж байсан ч талаар болжээ. Тун удалгүй хамтлагын анхны амьд цомог болох "Live Bootleg" худалдаанд гарсан ч энэ үед шийдвэрлэхэд бэрх асуудалууд Tyler, Perry нарын хооронд гарч эхлэв.1979 оны арваннэгдүгээр сард  "Night In The Ruts" цомгоо гаргаад Perry хамтлагийг орхиж, оронд нь Жимми Креспо оржээ.1982 оны наймдугаар сард хамтлагт шинээр ороод байсан Rick Dufay-тай хамтран "Rock In A Hard Place" цомгоо худалдаанд гаргасан нь дээрх цомогуудаас илүү муу дүн авсан байдаг. 1984 онд “Back In The Saddle” тоглолтын дараагаар Perry Витфорд нар хамтлагтаа эргэн ирэхээр шийдсэн байна.1985 онд арваннэгдүгээр сард гарсан "Down Wıth Mirrors" цомог гарч муугүй амжилтыг олжээ. Tyler, Perry нар хар тамхинд донтох болж, тэднийг мансуурах донгоос нь салгахын тулд янз бүрийн арга замуудыг хэрэглэж байв. 1980 онд шинээр түрэн гарах хамтлагуудыг даган хөгжмөндөө бага зэрэг өөрчлөлт оруулах хэрэгтэй болжээ. Ингээд 1986 онд "Toys In The Attic" цомогт орсон "Walk This Way" дуугаа тэр үеийн алдартай рэп хамтлаг Run DMC-тэй хамтран дахин бичүүлсэн нь Америкт төдийгүй олон улсад анхаарал татан хөгжим шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч байжээ.1987 оны наймдугаар сард продьюсер Bruce Fairbairn-тай хамтран гаргасан цомог нь хамгийн их зарагдсан ба нэг цагт Англид маш эрэлттэй цомог болж чаджээ.1988 онд MTV-с “Хамгийн шилдэг” хамтлаг төрөлд болон “Dude” дууны клипээрээ “Шилдэг клип” зэрэг шагналуудыг авч байсан юм.1989 оны есдүгээр сард гаргасан “Pump” цомгийн “Janie"s Got A Gun”, “Love In An Elevator” ба “What It Takes” дуундаа хийлгэсэн клипүүд нь хамтлагийг тэр жилийн онцлох хамтлагаар тодруулсан юм. Цомог зөвхөн Америкид гэхэд л долоон сая орчим борлогджээ. Тэр жилдээ дахиад MTV-с 3Rag Doll" дууны клипээрээ хамгийн шилдэг “Heavy Metal Video” шагналыг авч байжээ.
1991 онд хамтлагийн анхны Грэммийн шагналыг “Janie"s Got A Gun” дуугаараа “Best Rock Performans” төрөлд авчээ. Тэр жилээ Aerosmith-чүүд маань “Pump” цомгоороо “Sony Records”-той гэрээ хийсэн юм. Есдүгээр сард нь “Boston Garden Hall Of Fame” шагналыг авч “The Other Side”-д хийлгэсэн клипээрээ дахин MTV-ийн 3Best Metal/Hard Rock Video3 шагналыг хүртжээ. 1994 оны дөрөвдүгээр сард "Get A Grip" цомог гарч, цомгийн “Livin" On The Edge”, “Cryin”, “Crazy” ба “Amazing” зэрэг дуунууд нь дэлхийн хэмжээнд том амжилтуудыг олсон. Цомог Америкийн хэмжээнд л гэхэд долоон сая орчим борлогдон өмнөх амжилтаа давтжээ. Шинээр түрэн гарсан “Guns N"Roses” зэрэг хамтлагууд “Aerosmith”-г халаагаа өгч яваа хамтлаг хэмээн үзүүлэхийг зорьсон боловч хамтлагийнхан гаргасан цомог болон дуугаараа тийм ч амар хоцрогдох хамлаг биш гэдгээ удаа дараа харуулсан юм.1994 оны арваннэгдүгээр сард гаргасан "Big Ones" цомог нь хуучны үнэнч фэнүүдийн хувьд эрэлттэй цомог болж чадсан билээ. Энэ нь зөвхөн хуучны ч төдийгүй олон шинэ фэнүүдийг татах том боломж мөн байсан юм. “Aerosmith” 1990 онд өмнө нь хамтран ажилаж байсан “Colombia Records”-той дахин гэрээ хийж, 1997 онд "Nine Lives" цомгоо худалдаанд гаргалаа. Энэ цомогоо гаргаад Tyler "Энэ цомог миний удаан хугацааны туршид очихыг хүсэж байсан газарт хүргэж бас буцааж авчирч чадлаа" хэмээн хэлж байжээ. Хамтлаг 1998 оны “Simpsons” цувралын 200 дахь бүлэгт гарчээ. Тэр жилийнхээ наймдугаар сард “Diane Warren” бүтээл “Armageddon” киноны дуу болох "I Don"t Want A Miss A Thing" дуу нь Америкийн шилдгийн жагсаалтад дөрвөн долоо хоногийн турш тэргүүлж байсан юм. Энэ явдал Английн чартуудыг ч бас орхисонгүй. Мөн оны аравдугаар сард “A Little South Of Sanity" цомог нь худалдаанд гарчээ. 2001 оныхоо гуравдугаар сард гаргасан сүүлийн цомог болох "Just Push Play" худалдаанд гарч цомгийн “Jaded” хэмээх дуу нь мөн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж чадсан юм. 2004 онд “Honkin" on Bobo” цомгийг гаргасан нь бидний өнөөг хүртэл сонсох дуртай цомог болж чадсан билээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж