Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлж, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн тухай, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын санаачлан боловсруулсан Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр барьж байгуулах стратеги, чиглэл тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийг авч хэлэлцэх юм байна. Мөн Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ерөнхий консулын газар шинээр нээх тухай, 2010 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай, Хөгжлийн индекс тооцох тухай, Зуны цагийн тоололд шилжих тухай асуудлыг тус бүр авч хэлэлцэнэ. Харин танилцуулах жагсаалтад 2009-2010 оны мал өвөлжилтийн байдал хүндэрснээс малчдад учирсан хохирол, авах арга хэмжээний саналын тухай, Боловсрол, соёл, шинжлэх ухааны болон эрүүл мэндийн салбарт ажиллагчдын цалин нэмэгдүүлэх талаарх  шаардлагыг харьяалах сайд нар танилцуулах аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж