Lamborghini-Asus VX6 нэтбүүк гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Lamborghini-Asus VX6 нэтбүүк гарчээ

Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Lamborghini болон зөөврийн компьютерийн зах зээлд тэргүүлэгчдийн эгнээнд багтах Asus нар хамтран VX6 серийн нэтбүүкийг Computex үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан байна. Lamborghini брэндийн уг лэптоп нь Intel Atom D525 процессортой, DDR3 RAM-тай, Nvidia ION график карттай, 12.1 инч дэлгэцтэй ажээ. Бусад үзүүлэлт, тоноглолын тухайд Bang and Olufsen ICEpower чанга яригчтай, хоёр USB 3.0 оролттой, HMDI залгуур, Bluetooth 3.0, 802.11n Wi-Fi модемтай бөгөөд 7,5 цаг цэнэгээ барих хүчин чадалтай гэнэ. Үнийн тухайд хараахан тодорхойгүй байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж